Бидний тухай

           “Дэмжих менежмент систем” төслийг анх “Монгол Шуудан Транс” ХХК-ийн захирал Тайжынхан овгийн Чогсомжавын Нэргүй санаачлан ШУТИС-ын зөвлөх, ардын багш, академич, техникийн шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, ШУТИС-ын багш доктор профессор О.Балдангомбо, МУИС-ын багш доктор профессор Ш.Нямбаа, МУИС-ын багш доктор профессор Чимгээ, МУИС-ын багш доктор профессор Оюун, Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн багш доктор профессор Т.Намжил, Тован судлалын нийгэмлэгийн тэргүүн химийн ухааны доктор Б.Палам, ШУТИС-ын гавьяат багш, доктр Х.Сүхбаатар, Төр нийгмийн ухааны судлаач доктор Г.Бямбасүрэн, МУБИС-ын багш хүүхдийн уран зохиол судлаач доктор Д.Оюунбадрах, Анагаах ухааны доктор профессор Б.Намтай, Анагаах ухааны доктор С.Бадамжав, ШУТИС-ын ахлах багш Ц.Гантөмөр зэрэг олон эрдэмтэн мэргэдүүд дэмжин хамтран ажиллаж байна.

          Одоо МУИС, ШУТИС, ХААИС-иудтай хамтын ажиллагааны гэрээтэй, 300 гаран эрдэмтэн судлаач хувь хүмүүсийн хувийн вэб сайтыг бий болгон мэдээллийг байршуулах ажлыг хийж байна.

Хамтран ажиллагсад