ДМС вэб хуудсын тухай.

      www.dms.mn вэб хуудас нь өдөр тутмын болон шар мэдээ мэдээлэл байхгүй зөвхөн хүнд ач тустай мэдлэг, үнэн зөв мэдээлэлээс бүрдсэн вэб байх зорилтыг тавьж байгаа болно.

     Вэбийн мэдээллийг бодитой амьд мэдээлэл байлгах үүднээс эрдэмтэн мэргэд, судлаачид, нарийн мэргэжлийн мэргэжилтэн, зохиолч, сэтгүүлчид зэрэг хүмүүсийн оюуны өмч болсон ном зохиол, илтгэл тайлан, судалгааны ажил, зэрэг мэдлэг мэдээлэл, урлаг спортын алдартнууд, агуу их хөдөлмөрч хүмүүсийн амьдалын арга туршлагтай танилцан тухайн мэдээлэлтэй холбоотой зөвлөлгөө тусламж авах, холбоо тогтоох хаяг утастайгаар мэдээллээ байршуулах болно.

    Мэдээллийг тухайн хувь хүний вэб сайтыг үнэ төлбөргүйгээр нээж өгөх, байршуулах, хадгалах, хамгаалах асуудлыг шийдвэрлэн өөрөө админ эрхээрээ мэдээллээ баяжуулах нөхцлийг бүрдүүлэн өгч ингэснээр өөрийн вэб сайтыг зардал гаргахгүйгээр бий болгож гэр бүл, ураг удамын мэдээллүүд, дурсамж тэмдэглэл, бүтээл туурвилаа олон нийтэд нээлттэй, тусгай эрхээр нэвтрэн үзэх, дижиталаар худалдан борлуулах гэсэн хэлбэрүүдээр байршуулан үеийн үед өөрийн нэрээр үлдээх боломж бүрдэнэ.

     Төрөл бүрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн хүмүүсийн судалгааны ажлын бүтээл, ном зохиол, илтгэл тайлан, янз янзын ажил үйлчилгээ хийж амжилтад хүрсэн хүмүүсийн ажлын арга туршлага, зөвлөмжүүд байрших нь бүх насны хүмүүсийн амьдралд ач тусаа үзүүлэх мэдээллийн сан бүрдэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

     Өөрийн вэб сайтыг хөтөлж буй хүмүүс оруулж буй мэдээллүүдийн түлхүүр үгүүдийг сонгон оруулах, байхгүй бол нэмэх боломжтой энэ нь мэдээллүүдийг бүлэглэх, хайлтыг хурдасгах, боломжуудыг бүрдүүлж байгаа болно.

    Хувь хүний өөрийн вэб дээр оруулсан мэдээллүүдийг нэгдсэн портал вэб дээр харуулах талаар манай хяналтын мэргэжилтэнүүд хянан вэбийн мэдээллийн бодлоготой зөрчилдсөн мэдээллүүдийг гаргахгүй болно.

    Вэб сайт дээр тавигдаж буй санал асуулга, санал бодлыг хянан ил харуулах эсэх талаар вэбийн бодлого зорилтод нийцүүлэн ажиллана.

Вэб хуудсын талаарх танилцуулга видео

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up