Хувь хүн өөрийн вэб сайттай болохын давуу тал.

        Өөрийн вэб сайтыг нээн ураг удамын, гэр бүлийн түүхэн мэдээлэл, зураг, видео, өөрийн бүтээл туурвил, үзэл бодлуудаа байршуулах нь үеийн үед олон зуу мянган жил нээлттэйгээр түүх болон үлдэх боломжийг бий болгоно.

     Домайн нэр, холст, вэб сайт хийлгэх зардлуудыг гаргахгүй, өөрөө админ эрхээрээ мэдээллээ баяжуулсанаар ямарч үнэ төлбөргүйгээр өөрийн вэб сайттай болж нэрий хуудас дээрээ байршуулан бүтээл, туурвил, туршлага, арга ажиллагаа зэргээ олонд түгээх, таны бүтээл туурвил, арга ажиллагаанаас суралцан ашиглаж баярласан хүмүүсийн сайхан сэтгэлийн инерги танд тусах, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх хүсэлтэй иргэн, байгууллагатай хамтран бизнес болгох, оюуны өмчөөр хувьцаа эзэмшин үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн үлдээх олон боломжууд нээгдэх болно.

        Ураг удмын хэлхээ холбоог одоо мэдэж байгаа түвшиндээ хөтлөн үргэлжлүүлэн хөтлөх, баяжуулах боломжийг бий болгосоноор цус ойртолтоос сэргийлж үр удмаа цэвэр ариун байх нөхцлийг бүрдүүлэх, цус ойртолтоос үүдсэн элдэв гаж үзэгдэлээс хамгаалан амьдралын баяр баясгалан аз жаргалыг үр хүүхэд ач зээ нартаа үлдээх болно. Ургийн бичиг хөтлөхийн ач тус шаардлага

        Гэр бүлийн түүхэн мэдээлүүд, зураг видео зэргээ системтэйгээр цаг үе, ач холбогдлоор нь байршуулан үр хүүхэддээ үлдээх, хадгалах хамгаалах боломжтой.

    Өөрийн бүтээл туурвил, ном зохиол, үзэл бодол, судалгааны ажилуудыг олон нийтэд нээлттэй, гишүүний эрхээр орж үзэх, тусгай эрхээр орж үзэх, худалдан авах боломжтойгоор байршуулан сурталчилан таниулах, орлого олох боломжтой.

     Та оруулж буй мэдээллүүдээ түлхүүр үг ашиглан оруулсанаар уг мэдээлэлийг  тухайн төрлийн вэб сайтуудад автоматаар дуудагдан харуулж өргөн олон түмэнд хүрэх болно.

        Бид  нийтэд зориулагдсан мэдээлэл, мэдлэгүүдийг бусад орнуудын англи, орос, хятад, япон гэх мэт хэлүүд дээр хөрвүүлэн байршуулах тул дэлхий нийтэд таны бүтээл туурвил сурталчилагдан танигдах болно.

        Таны өөрийн вэб сайтад байршуулсан мэдээллүүд өнөөдөр дэлхий нийтэд хамгийн өндөр орлого ашигтай, олон түмэнд ач тусаа өгч байдаг цахим ертөнц дэхь бизнес, монголын эрдэмтэн мэргэдийн оюуны өмчийг эргэлтэд оруулж ард түмэндээ мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагаа эрхлэх “ПМС” ХК-ийн хувьцааг оюуны өмчөөр эзэмших болно.

      Таны олон жилийн хичээл, зүтгэл, хийсэн бүтээсэн бүхэн үр хүүхэд, ач зээ хойч үед чинь нээлттэйгээр өвлөгдөн үлдэхийн зэрэгцээ ноогдол ашгаар хувь хүртэж байх болно.

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up