Хэлэлцүүлэгт оролцох журам

ДМС хэлэлцүүлгийн тавцангийн зорилго

                            Хөл дээрээ бат зогсоход хөдөлгөөнгүй тавцан хэрэгтэй
                            Хөгжил дэвшилд хүрэхэд дэлхийн давцан хэрэгтэй
“ДМС” нь үндэсний мэдлэг, мэдээлэл, эрдэм баялгийн сан, үндэсний ой санамж буюу амин чанарын түүх, хөгжлийн хурдасгуур болгон үзэл бодол, итгэл үнэмшил, өв уламжлал, соёл, нэгт монгол түмний оюун санааны эв нэгдлийн тавцан байх эрхэм зорилготой.
Журам
Хэлэлцүүлэгт орох материал нь хэн нэгэн хүний нэр хүнд, эрх ашигт халдсан болон хэлэлцүүлэг байршуулагч хүний хувийн ашиг сонирхлыг хадгалаагүй, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд чиглэсэн байх шаардлагатай.
Хэлэлцүүлэг нь гарц шийдлийг олох, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, нэгдмэл ойлголтод хүрэх, нэгдсэн хүчийг бий болгож бүх нийтээрэ амжилт, ололтод хүрэх зорилготой болно. Тухайн хэлэлцүүлж буй сэдвээр үнэн зөв гарц шийдлийг олж нийтээр дагаж мөрдөх хэм хэмнэл тогтоох, түүнийг хэмжигдэхүүн, утга, хэлбэртэй болгох, ингэснээр хүч, хурд, эрчим үүсгэх зүй тогтлоор бид үйл ажиллагаагаа явуулах юм.
Нөгөөтэйгүүр тухайн үеийн нөхцөл байдал, боломж, саад бэрхшээл, хүчин зүйл, оносон алдсан үнэнийг олж мэдэн зөв тооцож дараагийн алхам үйл ажиллагаа нь өмнөх үүсгэл үе шатнаасаа илүү шатанд гарч хөгжил дэвшилд хүрэх боломжтой болно. Хуримтлуулсан арга туршлага мэдлэг, эрдэм баялгийг дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээж байнгын тогтвортой хөгжил дэвшлийг бий болгох боломжийг бүрдүүлнэ.
Хэлэлцүүлэгт материалаа байршуулах, тавигдсан хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо нэмэрлэж буй хүн нь нууц нэр ашиглахгүй эргэн холбоо барих хаягаасаа өөрийн эрхээр нэвтэрч байж оролцох боломж нээгдэх болно. Та бүртгүүлэх хэсэгт бүртгүүлснээр таны майл хаягт нэвтрэх нууц үг очно.
Хэлэлцүүлгийн явцад үр дүн, нэгтгэсэн дүгнэлтийг дахин хэлэлцүүлэх замаар бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэн, бодит байдлыг тогтоох зорилтыг тавина. Хэлэлцүүлгийн материал дээр боловсруулалт хийх, дараа дараагийн шаталсан арга хэмжээг авч явуулах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай суурь мэдээлэл болох өөрийн товч анкетыг үнэн зөв бөглөхийг хүсье.
Хэлэлцүүлэгт орсон материалын үнэлгээ, хэлэлцүүлэгт оролцон хэлэлцүүлэгчийн болон оролцогчдын оролцооны үнэлгээ статистикийг нээлттэй байршуулах болно.

Өнөөдөр бидний нэгдэх, хөгжих  үндэс юу вэ.

Монгол хүн бүр энэ дэлхийн 7 тэрбум хүмүүсийн  нэгэн адилаар төрж өссөн газар усандаа сайн сайхан амар амгалан, элбэг дэлбэг, эв найртай амьдарч улс эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, үр хүүхэд ач зээ хойч үедээ гэрэл гэгээтэй ирээдүйг үлдээх хүсэл бодол, мөрөөдөлтэй гэдэгт эргэлзэх маргалдах хүн гарахгүй.  Энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж нөхцөл, арга зам, ур чадвар харилцан адилгүй байдгийн улмаас мөрөөдөл хэвээрээ үлдэх нь олон. Бид бүхний сайн мэдэх Алунгоо эхийн домогт өгүүлснээр хүн бүрийн хүсэл мөрөөдөл тус тусдаа байгаа учраас хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа гэдэгт эрхэм Таныг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ хүсэл мөрөөдөлдөө хүрхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

  1. Үнэт зүйл.
  2. Мэргэжил ур чадвар
  3. Хүсэл мөрөөдөл.
  4. Хувь хүний итгэл үнэмшил:
  5. Эв нэгдэл, хамтын ажиллагаа.

Хүн бүр оролцож санал бодлоо нэмэрлэж “Олны хүч оломгүй далай” “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” “Үл бүтнэ хэмээн алмай суух нь үнэн аргыг олох мэргэн ухааныг буртаглана”  Д. Сүхбаатар: “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчээр зориглон хөдөлвөөс хүрэхгүй газар гэж үгүй бөгөөд, мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ”.  гэсэн сургаалуудыг бодон мөрдлөг болгон хэн нэгнээ шүүмжлэн гомдоох, үгүйсгэх биш болгоно бүтээнэ, ийм гарц шийдэл байна гэсэн өнцгөөс оролцон эв нэгдэл, хамтын хүчийг бий болгоцгооё.

Булаг шанд нь горхи болж, горхи нь нийлэн гол болж, гол нь нийлэн мөрөн болж, мөрөн нь нийлэн далай тэнгисийг бий болгодгийн нэгэн адилаар хүсэл мөрөөдлөөсөө эхлэн нэгдэж хатан зориг бүхий л чадлаараа хайртай монгол орноо мандуулъя.

Та хэлэлцүүлэгт материал байршуулахыг хүсвэл бидэнтэй холбогдон хамтран ажиллах гэрээ хийснээр боломж нээгдэх болно.