буудлага

ОЛИМПИЙН БУРХАД ЧУУЛСАН  БАХАРХАЛ ДҮҮРЭН ӨДӨР.

Olimp2

“Таван цагариг” сонин : 2014.10.13 №80

/Монгол улс зуны олимпийн наадамд анх оролцсоны 50 жилийн түүхт ойд/

            Монгол улс анх удаа зуны олимпийн наадамд оролцсоны түүхт 50 жилийн ойг  бямба гаригт  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Одоогоос яг хагас зуун жилийн тэртээ  35 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид Японы нийслэл Токио  хотноо болсон зуны XVIII дугаар олимпийг “дайлаар мордож”,  алтан соёмбот төрийн маань далбаа анх удаа олимпийн тэнгэрт  намирсан билээ.

Түлхүүр үг:, , , ,

Цааш унших

ТАВАН ОЛИМПИЙН МЭРГЭН БУУДАГЧ

mergen buuch

Ж.Батмөнх  Г.Баярсайхан  “Өнөөдөр” сонин:2006.10.15 №241

             Монголын буудлага спортын холбооноос  жил бүрийн  аравдугаар сарын 10-ныг буудагчдын өдөр хэмээн  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ нь тус спортын хамгийн өндөр оноог  бэлэгдсэн хэрэг. Энэ жилийн ойн өдөр хөдөлгөөнт байны “Монтрап”  клуб  үүдээ нээсэн. Тус клубийг  Монголын буудлага спортын анхны тамирчдын нэг Т.Мягмаржав гуай  байгуулсан аж. Түүний хувьд энэхүү спортыг  Монгол улсад  хөгжүүлэхэд  олон зүйл  санаачлан хийж, материаллаг баазыг бэхжүүлэхэд гар бие оролцож  явсан, сайн тамирчин төдийгүй спортын зүтгэлтэн юм.

Түлхүүр үг:, , , ,

Цааш унших

БУУДЛАГЫН СПОРТЫН ӨНДӨР ӨВӨӨ

Undur uvuu1

Б.Сондор  “Таван цагариг” сонин 2006.09.20 №41

                                                                                                                              ХУУЧИН ТАНИЛ

              ОУХМ  Т.Мягмаржав буудлагын спортыг эх орондоо хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүн. Азийн наадмаас анхны хүрэл медаль авчирч, таван олимпод онч мэргэнээ сорин, буудлагын  спортын цогцолборын  шавыг тавилцсан түүнийг буудлагын “Өндөр өвөө” хэмээж  ч  болох.

Undur uvuu

             Өдгөө тэрбээр Монголд шинэ тутам хөгжиж буй трап буудлагын төрлийг хөгжүүлэхээр зэхэж яваа. “Мон трап” клубийн захирал.

            1955 оноос буудлагын спорт Монголд “хөлд орсон”. Тэр жил Армийн зэвсгийг бэлтгэх үеэр Шадавцоодол гэдэг хүн захиалгаар спортын буу Монголд оруулж иржээ. Түүнийг нь БХТН-д хуваарьласан аж. Энэ л үеэс буудлага спортын сонирхогчдын хүрээ тэлж, секц  дугуйлан хичээллэх суурь болсон байна. Подвалд “галаар” наадах залуусын дунд Т.Мягмаржав зогсох. Түүнээс хойш 51 жил өнгөрчээ.

            Монголчууд буудлагаар дэлхийд дээгүүр байрт ордог. Энэ төрөлд шилдэг тамирчин олноор төрж гарч байгаа нь бэлтгэл хийх нөхцөл, материаллаг баазтай холбоотой биз ээ. Буудлагын тир хэрхэн байгуулсан талаараа сонирхуулна уу?

-Тийм ээ, буудлага спортын иж  бүрэн  цогцолбор  байгуулах нь бидний мөрөөдөл байлаа. Бид хоёрдугаар 40 мянгатад орших байшингийн подвалд 50 метрийн тийр байгуулаад бэлтгэл  хийдэг байв. Тэр  цагт  олон  улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд  оролцож  чамгүй амжилт гаргадаг байсан. Токио, Мексик, Мюхений олимпийн бэлтгэлээ ч тэнд базаасан даа. Би шигшээ багийн тамирчин байхдаа  л секц  дугуйлан хичээллүүлдэг байлаа. Буудлагыг сонирхогч залуусын хүрээг тэлэхийн тулд хөдөө  явж ухуулга  сурталчилгаа хийнэ. Мөн зэрэгтэй тамирчид бэлтгэх төлөвлөгөөтэй.

Улмаар 1974 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийгээд төв клубийн захирал боллоо. Нэгэн удаа Германаас ирсэн хэсэг төлөөлөгч БХТН-ийн төв зөвлөлийн  дарга, Жамъян  генералтай уулзаад буудлагын клуб байгуулах санал тавьжээ. 20 хүн нэг зэрэг буудах зориулалттай тир байгуулах болсноо генерал надад хэллээ. Тэгэхэд нь олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалттай 60 буудагч нэг зэрэг өрсөлдөх боломжтой тийм цогцолбор хэрэгтэй гэлээ. “Үнэгүй барьж өгье гэж байхад яаж том дуугарах вэ” гэж генерал маань гайхаж байна.

Би уулзаад үзье л гэлээ. Тэгээд төлөөлөгчдийг гэртээ урин, олимпийн зураг сэлтээ үзүүлж, яриа өрнүүлэх далимдаа том цогцолбор байгуулах санал тавьсан. Мөн манай орон  сэрүүн  учраас битүү дээвэртэй тир хэрэгтэй  гэлээ.  Нөгөөдүүл  маань  ч  удирдлагууддаа дамжуулъя гэв.

-Буудлагыи цогцолбор байгуулахад ямар нэгэн саад учраагүй юу?

-Гайгүй шүү. Буудлага спортын төв байгуулах анхны нооргийг гаргаж байснаа мартдаггүй. Спортын иж бүрэн цогцолбор ямар байх ёстой, тэр бүхнийг багтаахыг хичээсэн. Төслөө боловсруулахын тулд Германы олон хотоор явж, тирүүдийг судалсан. Тэр цагт спортын иж бүрэн цогцолбор Монголд байгаагүй. Цогцолбор байгуулах анхны улаан шугам татсан  маань санаанаас гардаггүй.

Ийм цогцолбортой болсноор тамирчдын амжилт ахисан. Эндээс олимп, дэлхийн медальтнууд ч төрж гарсан учраас сэтгэл хангалуун явдаг.

-Буудлагын тусгай цогцолборгүй байхдаа ч манайхан муугүй л амжилт гаргаж байсан гэж та ярилаа   1974  оны Азийн наадмаас авсан таны анхны хүрэл медаль амжилтын гарааг эхэлжээ

– Гавъяат  тамирчин М.Жанцанхорлоотой  хамт Азийн наадам болон Швецарт болох   ДАШТ-д   оролцох  зорилготой  явсан. Ираны Тегеранд  болсон   Азийн наадмын ТКГ-5  дасгалд  600 онохоос  580 оноо авч, хүрэл  медаль  хүртсэн. Өрсөлдөгчдөө нэг онооны зөрүүгээр ялагдсан. Сэтгэл зүйн хувьд  л алдаа гарсан юм болов уу. Мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй гэдгийг сайтар мэдэрсэн.

-1974 он гэснээс 1968 оны олимпод таныг медальд ойрхон байсан гэж ахмад тамирчид ярьдаг юм билээ.

-Амжилтын оргил үе байсан, 1968 он. Бид олимпийн бэлтгэлээ эх орондоо өнөөх подвалдоо хийдэгсэн. Гэрэл гэгээ, тохь тух муутай. Гэхдээ тэр үед 560 гаргаад онодог байлаа, 50 метрийн сонгомол  гар буунд. Олимпийн өмнөхөн Мюнхенд зохиогдсон урьдчилсан тэмцээнд би хоёрдугаар байрт орсон. Мюнхений сонинуудад “Монголын  тамирчин Т.Мягмаржав олимпод түрүүлбэл гайхах зуйл үгүй” гэсэн утгатай мэдээ гарч байсан Гэвч олимпийн үеэр амжилт буурч, XV байрт орсон Мэргэжлийн боловсон хүчин дутмаг байснаас амжилт буурсан байх гэж боддог.

-Аюуш гэдэг хүн та нарыг дасгалжуулдаг байсан юм биш үү?

-Гэхдээ мэргэжлийн  боловсон хүчин байгаагүй. Л.Аюуш багш буудлагаар мэргэшээгүй ч бидэнд  их зүйл зааж сургадаг байв.  Архины шилэнд ус хийгээд шагайлга  хий  гэдэгсэн.  Залуу байж дээ, энэ нь ямар хэрэгтэй  юм бэ гэж боддог байв. Даанч тэр үед ойлгосонгүй.

– Буудлагынхнаас Бээжингийн олимпод оролцох эрхийг гурван тамирчин авлаа. Тэдний бэлтгэл дасгалжуулалтын талаар юу хэлмээр байна?

-Би дасгалжуулагчаар 30 гаруй жил ажиллаж байна. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ олимпийн эрх аваад тайвширч болохгүй. Үүнийг  л сайтар тунгаах хэрэгтэй байна. Тэгээд ч тамирчдын амжилтыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас салгаж ойлгож болохгүй.

О.Гундэгмаа бол С.Алтанцэцэг, Ц.Өлзийбаяр нарын удирдлагад хичээллэж байгаад анх удаагаа олимпод оролцож шагналт байрт шалгарч байсан.

            Л.Ундралбатын удирдлагад шилжээд ДАШТ-ээс медаль хүртэж, олимпод ч амжилтаа бататгалаа.

Аль ч спортын төрөлд тухайн тамирчин, дасгалжуулагчийг заах чиглүүлэгч ахлах дасгалжуулагч  байдаг.

Олимпоос медаль авна гэдэг амаргүй даваа. Багш, тамирчин хоёр л олимпод бэлтгэх нь хангалтгуй, нэг баг болж ажиллах хэрэгтэй. Гар  бууны тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, урт бууч 3.Батхуяг нар болон тэдний дасгалжуулагч  нэг  баг  болж бэлтгэл хийвэл өндөр амжилт гаргана. Мөн тэдний бууг тохируулдаг  мэргэжилтэн,  нярав,  сэтгэл зүйч.  эмч,  хоол ундыг нь тохируулдаг хүн хэрэгтэй. Ингэж байж нэг баг бүрэлдэнэ.

-Гадаадад хамтарсан бэлтгэл хамрагдах нь тамирчдын амжилтад үр дүнгээ өгдөг нь мэдээж?

-Хэдхэн хоног гадаадад хамтарсан бэлтгэлд оролцох нь тийм ч их ач холбогдолтой биш Москвагийн олимпод оролцох жил бид гадаадад хоёр сар гаруй бэлтгэл хийсэн. Ачаалал тохируулах   тал дээр ч алдсан уу, сайн буудаж чадаагүй. Олимп эхлэхээс  хэдхэн  хоногийн  өмнө гэр булийнхэн маань бидэнд борц явуулжээ. Борцоо буцалгаж шөл уух гэтэл цахилгаан тасарчихдаг  юм  байна. Тэгэхээр нь  бүлээн усанд дэвтээгээд идсэн чинь тун  их хөлөрч билээ.

           Бидний яриа ийн өндөрлөв. Улсын ардын  дуу бүжгийн чуулгад бүжигчнээр ажиллаж, “тушаал буураад” суурь машины слесарь болж үзсэн тэрбээр нэг л өдөр спортын галын шугамд зүтгэх болсон юм.   Өдгөө ч зүтгэсээр яваа.  Тэрбээр  I I  зэрэгтэй байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод спортын мастерийн болзол биелүүлсэн удаатай. “Хүн өөрийнхөө өмнө том зорилго тавих ёстой. Тэгж гэмээнэ амжилтад хүрнэ” хэмээн өгүүлсэн юм. Токио, Мексик, Мюнхен, Монреаль, Москвагийн олимпийн “дарийн утаа” намтрынх нь товчооноос үнэртэх. Үр хойчдоо үлдээсэн өв, хожим дурсах бахархалтай амьдрах  сайхан.

Түлхүүр үг:, , , ,

Цааш унших

АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬ

Наянтай   “Залуучуудын үнэн” сонин: 1973.12.14 №138

            Энэ оны 8-р сард Улаанбаатар хотод  болсон БНМАУ, Зөвлөлт Буриад улсын буудлага  спортын  тамирчдын нөхөрсөг уулзалт  тэмцээнд  Монголын баг  ялжээ.

Түлхүүр үг:, , , ,

Цааш унших

Шинэ рекорд тогтоов. “Спортын мэдээ” сонин : 1973.10.10 №42

Shine record

 

Мөнгөн   медаль

             “Хүч” нийгэмлэгийн тамирчин спортын мастер Түдэвийн Мягмаржав  буудлагын спортоор 1962 оноос эхлэн хичээллэсэн юм.  Мягмаржав нь дэлхийн  XVII, XIX, XX  олимп болон олон улсын ба өөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд  40 гаруй удаа амжилттай оролцсон.

Түлхүүр үг:, , , ,

Цааш унших

Хэвлэл мэдээллийн зөвлөл ахмад мастеруудтай ярилцав.

Baasanjav

Амад мастеруудын улсын аврага шалгаруулах тэмцээний үеээр буудлагын холбооны мэдээллийн сан бүрдүүлж, түүхийг мөнхлөн үлдээх, хойч үеийн тамирчид залуучууд ахмад үеээсээ суралцаж, бахархан дуурайх, хүрсэн амжилт, ололтыг  үргэлжлүүлэх, алдаанаас суралцаж сэрэмжлэх боломжийг бүрдүүлэх асуудлаар ахмад тамирчин, дасгалжуулагчидтай  ярилцав.

Түлхүүр үг:, , ,

Цааш унших

2017 оны Ази тивийн аврага шалгаруулах тэмцээнд оролцсон буудлагын спортын ахмадууд.

Suld TV

Сүлд телевиз буудлагын спортын ахмад мастеруудын 2017 оны Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцсон ахмад тамирчдыг урилгаар оролцуулав.

Түлхүүр үг:, , , , , , , , , , ,

Цааш унших

Япон улсад болсон Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцсон ахмад буудагчидтай ярилцав

Japan yavsan tamirchid

Буудлагын холбооны мэдээллийн сан бүрдүүлж, түүхийг мөнхлөн үлдээх, хойч үеийн тамирчид залуучууд ахмад үеээсээ суралцаж, бахархан дуурайх, хүрсэн амжилт, ололтыг  үргэлжлүүлэх, алдаанаас суралцаж сэрэмжлэх боломжийг бүрдүүлэх асуудлаар ахмад тамирчин, дасгалжуулагчидтай  ярилцав.

Түлхүүр үг:, , , , , , ,

Цааш унших

Ахмад тамирчин Батнасантай хийсэн ярилцлага

Batnasan

Буудлагын холбооны мэдээллийн сан бүрдүүлж, түүхийг мөнхлөн үлдээх, хойч үеийн тамирчид залуучууд ахмад үеээсээ суралцаж, бахархан дуурайх, хүрсэн амжилт, ололтыг  үргэлжлүүлэх, алдаанаас суралцаж сэрэмжлэх боломжийг бүрдүүлэх асуудлаар ахмад тамирчин, дасгалжуулагчидтай  ярилцав.

Түлхүүр үг:, , ,

Цааш унших

Хуудас 13-с 112345...10...Сүүлд »
PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up